價格:免費
更新日期:2019-06-21
檔案大小:5.6M
目前版本:3.0
版本需求:Android 4.0 以上版本
官方網站:http://www.msv.bible
Email:msv.mubs@gmail.com
聯絡地址:隱私權政策
Ариун Бичээс Нийгэмлэгийн 2014 онд эхлүүлсэн “Стандарт монгол орчуулга” төсөл Библийн орчуулгын нэгэн шинэ хувилбар гаргахаар ажиллахдаа дараах таван зорилт тавьж байна. Үүнд:
1. Библийн эх буюу еврей, араам, грек хэлнээс орчуулна.
2. Орчуулга үнэн зөв байна.
3. Монгол хэлний дүрэм, үг хэллэгийн онцлогийг тусгана.
4. Уншигчдад ойлгомжтой байна.
5. Дуудан уншихад сонсголонтой байна.
Тус төслийн онцлог нь Библийн эх хэл, хэлзүй, теологийн талбарт доктор, магистрын түвшинд бэлтгэгдсэн монгол боловсон хүчин Библийг эх хэлнээс нь өөрсдийн төрөлх монгол хэлнээ буулгаж, төслийг олон улсын шаардлагын дагуу удирдан явуулж байна.
Уншигчдад хүргэхэд бэлэн болсон номуудаа тус аппаар шат дараалан хүргэж байна. Хуучин гэрээний номууд түүх, Пентатух, яруу найраг, эш үзүүллэг, мэргэн ухааны гэсэн төрөл дарааллаар орчуулагдан хүрнэ. Дараа нь Шинэ гэрээний орчуулга хийгдэнэ.